Манай цахим хуудсанд тавтай морилно уу

ANNOUNCEMENT

THE EMBASSY OF MONGOLIA WILL NOT BE LONGER ISSUE THE MONGOLIAN VISA EFFECTIVE FROM MONDAY, 19 JUNE 2017
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ ГЕРМАНЫ ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Ш.Батцэцэг Монголын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн барон Роман Унгерн-Штернберг (1885 – 1921)-ийн хамгийн ойрын цусан төрлийн хүн болох ХБНГУ-аас БНИУ-д суугаа Элчин сайд Михаэль Фрайхэрр фон Унгерн-Штернбергтэй 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр уулзав.
дэлгэрэнгүй

ИНДОНЕЗИЙН “PRESIDENT” ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Индонез дахь Монгол Улсын Соёлын элч, Хот төлөвлөлтийн “Жабабэка” группын Ерөнхийлөгч ноён Сэтионо Жуанди Дармоно, Австралийн Квинслэнд мужийн Бондын Их сургуулийн Ерөнхийлөгч проф. Дональд Уоттс нарын санаачлан үүсгэн байгуулсан “President” Их сургууль нь 2001 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Индонезийн нэр хүндтэй Их сургуулиудын нэг юм.

Ноён Дармоно Индонезид Монгол Улсыг сурталчлан таниулах хүрээнд ирээдүйн Монголын нүүр царай болох эрч хүчтэй залууст тус Их сургуульд суралцахад тэтгэлэг олгохоор шийдвэрлэж, дараах шалгуур тавьж байна. Үүнд:
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00- 22:00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

- Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гаригуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд хийнэ,

- Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай,

Жакарта дахь ЭСЯ-нд ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг /татаж авах/ хүлээн авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-нд өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа:
дэлгэрэнгүй

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ ЖАКАРТА ХОТОД НЭЭГДЛЭЭ

Жакарта хотноо 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Монголын аялал жуулчлалын мэдээллийн төвийн нээлт боллоо.
дэлгэрэнгүй

МОНГОЛЫН СОЁЛЫН ТӨВ БОЛОН ЧИНГИСИЙН ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛОВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа ЭСЯ, Индонез дахь Монгол Улсын Соёлын элч Сэтионо Жуанди Дармоногийн санаачлагаар байгуулсан Монголын Соёлын төвийн өргөтгөсөн нээлтийн ажиллагаа 2017 оны 4 дүгээр сарын 23-нд Танжунг Лэсунг дахь аялал жуулчлалын бүсэд болов.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ БНИУ-ЫН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Ш.Батцэцэг, зөвлөх Д.Энхтайван нар 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр БНИУ-ын ГХЯ-ны Зүүн Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Эди Юсуптэй уулзав.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ БНИУ-ЫН ПАРЛАМЕНТЫН ДЭД ДАРГАТАЙ УУЛЗАВ

2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Элчин сайд Ш.Батцэцэг БНИУ-ын Төлөөлөгчдийн танхим (Парламент)-ын Дэд дарга Фадли Зон-той түүний нэрэмжит Нэгдүгээр номын санд нөхөрсөг уулзалт хийлээ.
дэлгэрэнгүй

МОНГОЛЫН НЭРЭМЖИТ ГОЛЬФЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яамны нэрэмжит гурав дахь удаагийн гольфын тэмцээн 2017 оны 3 дугаар сарын 26-нд Магэланг хотноо болов.
дэлгэрэнгүй

УИХ-ЫН ГИШҮҮД ИНДОНЕЗИД АЖИЛЛАВ

БНИУ-ын Жакарта хотноо 3 дугаар сарын 21 – 23-ны өдрүүдэд болсон “Суурь боловсролын төгс тогтолцоо ба тэгш хүртээх нь” сэдэвт олон улсын бага хуралд УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Б.Пүрэвдорж нар УИХ-ын Тамгын газар, БСШУСЯ-ны төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов.
дэлгэрэнгүй